Чөлөөт – PrimeNews

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгах хээрийн ажлын хэсгийн ажилтай танилцлаа.

Энэ үеэр Монгол Улсын хамгийн хойд захын цэг болох Монгол шарын даваанд байрлах улсын хилийн 350 дугаар тэмдгийг шинэчлэн суурилуулав.

Монгол-Оросын 3,543 км хилийг 1987-2001 оны хооронд анх удаа хамтран шалгаж, УИХ-аар 2002 онд соёрхон баталгаажуулсан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд ОХУ-д төрийн айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч В.В.Путинтэй Монгол-Оросын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгаж, НҮБ-д бүртгүүлэхээр тохиролцсон. Энэхүү шийдвэрийн дагуу талуудын Засгийн газар Монгол-Оросын улсын хилийг хамтран шалгах комиссыг 2021 онд байгуулан, хилийн төхөөрөмжийн ажлын хүрээнд хилийн тэмдгийг шинэчлэх, хилийн шугам дайран гарсан гол, нуурын голдирол, эргийн өөрчлөлтийг шалгах, шинээр үүссэн болон алга болсон арлын харьяаллыг тогтоох, ой огтолсон зурвасыг сэргээх, хилийн шугамын явалтыг тодотгох зэрэг ажлыг хамтран гүйцэтгэж байна.

Тухайлбал комиссын анхдугаар хуралдаанаар улсын хилийн 1620 тэмдгийг шинэчлэн босгохоор тохиролцсон.

Өнөөдрийн байдлаар хилийн төхөөрөмжийн ажлын явц 85 хувьтай байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр Монгол-Оросын хилийг шинэчлэн баталгаажуулах ажил нь олон улсын эрх зүйн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, маргаангүй улсын хилтэй болох түүхэн чухал бодлого, арга хэмжээ гэдгийг онцлов. Мөн хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэл, харилцан итгэлцэл, найрсаг хөршийн харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд хилийн төхөөрөмжийн ажлыг гүйцэтгэж буй комиссын бүрэлдэхүүн, холбогдох мэргэжилтнүүд, хилчин дайчдад талархал илэрхийлж, амжилт хүссэн гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэв.

ЦЕГ: Орон нутгийн замд согтуугаар машин барихгүй байхыг анхааруулав
Цагдаагийн алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийг илрүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Тодруулбал, энэ оны долдугаар сарын 18-ны өдрийн 17:35 цагийн орчимд Төв аймгийн нутаг дэвсгэрт 41 настай эмэгтэй Х нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн буюу 4.08 хувийн согтолттой үедээ “Toyota Prius” маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоосон байна.

Холбогдох хууль тогтоомжид зааснаар, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-т согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоногийн хугацаагаар баривчлахаар заасан байдаг.

Харин согтуугаар жолоо барьсны улмаас гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасны дагуу жолоодох эрхийг 3-5 жилээр хасаж, 1-3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл мөн хугацаагаар хорих ял оногдуулах зохицуулалттай.

Цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг иргэдэд анхааруулж, ийм үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэйг сэрэмжлүүллээ.

Наадмын нээлт, хаалтыг төв талбайн LED дэлгэц болон YouTube сувгаар шууд дамжуулна
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилд хяналт тавьж, хэд хэдэн зохицуулалт хийхээр болжээ.

Тухайлбал, баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа болон “Дээлтэй монгол”, “Улаанбаатарын үдэш” зэрэг гол үйл ажиллагааг Д.Сүхбаатар талбайн LED дэлгэцээр болон YouTube сувгаар олон нийтэд шууд дамжуулах аж. Ингэхдээ гадаадын үзэгчдэд зориулан YouTube сувгийн шууд дамжуулалтыг англи, орос, хятад, солонгос, япон хэлний орчуулгатайгаар хүргэх юм байна. Түүнчлэн орон нутаг болон нийслэлийн иргэдэд наадмын уур амьсгалыг тэгш хүргэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн төв талбайн LED дэлгэцээр наадмын нээлт, хаалтыг шууд үзүүлнэ.

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тав тухыг хангах үүднээс “Төв цэнгэлдэх хүрээлэн” болон Д.Сүхбаатарын талбайд тусгайлан зассан талбай, хэсгийг бий болгож, шууд дамжуулалтыг дохионы хэлний хэлмэрчтэйгээр хүртээмжтэй хүргэхээр зохицуулсан байна.

Шуудангаар дамжуулж мансууруулах бодис худалдан авсан этгээдийг 10 жил хорих ялаар шийтгэв
Прокурорын байгууллага 2026 оны эхний зургаан сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 171 хүнд холбогдох 117 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны зургаадугаар сарын 15-19-ний өдрүүдэд гурван хүнд холбогдох хоёр хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсэн байна. Шүүхээс гурван хүнийг гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сараас 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Тодруулбал, Г.Э (42 настай), Э.А (40 настай) нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2025 оны зургаадугаар сард АНУ-аас захиалан шуудан илгээмжээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс Г.Э-д долоон жилийн хорих ял, Э.А-д 10 жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.

Мөн А.П (24 настай) нь 2025 оны есдүгээр сараас эхлэн “Telegram” аппликейшн ашиглан бусадтай харилцаж, НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенц болон 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад багтсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, өөрийн гэр болон биедээ хадгалсан хэрэгт холбогдсон байна.

Шүүхээс А.П-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Эх сурвалж: УЕПГ

Элсэлтийн шалгалт 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ
Элсэлтийн шалгалт өнөөдөр /2026.06.25/ орон даяар 10:00 цагаас Түүхийн хичээлээр эхэлнэ. Энэ оны Элсэлтийн шалгалтадд нийт 49,014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн нийт шалгуулагчдын 87 хувь энэ оны төгсөгчид бол 13 хувь нь өмнөх оны төгсөгчид байгаа ажээ. Нийт шалгуулагчдын 53.2 хувь нь нийслэл хотод, 46.8 хувь нь орон нутагт бүртгүүлжээ. Шалгуулагчид Математик, Англи хэл, Нийгэм судлал гэсэн хичээлүүдийг хамгийн их сонгон шалгуулахаар бүртгүүлсэн байна.

2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.

Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/

Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/

Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг зэргийг авч очно.

Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулав.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацаа 2028 онд дуусна
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг 2028 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.

Нийслэлийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 га хүртэл газар эзэмшиж буй иргэнд газар өмчлүүлж байгаа бөгөөд 2003-2025 онд нийслэлийн 213,579 иргэнд 11,396 га газрыг өмчлүүлсэн. Ийнхүү нийслэлд бүртгэлтэй нийт иргэдийн 12 хувь нь нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхээ эдэлсэн байна.

НИТХ-ын 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 25/134 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор “Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталсан бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт 2026 онд 2,843 иргэний 156.42 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлнэ.

Иймд нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх аяныг 2026 оны зургаадугаар сарын 10-19 өдрийн 09:00-16:00 цагийн хооронд хуваарийн дагуу дүүрэг бүрд зохион байгуулна.

Нийслэлийн хэмжээнд эзэмших эрхийг өмчлөх эрх рүү шилжүүлэх боломжтой 114,021 нэгж талбарын газар ашиглалтын байдлын судалгааг гаргаж, Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн ерөнхий газарт хүргүүлсэн. Үүнээс газар дээрээ 2-30 жил амьдарсан, өмчлөх боломжтой 99,517 нэгж талбарын мэдээллийг Газрын албанд ирүүлсэн тул газрын кадастрын мэдээллийн системд утасны дугаар нь бүртгэлтэй 37,714 газар эзэмшигч иргэнд зурвас илгээх зэрэг ажлыг аяны хүрээнд зохион байгуулж байгааг албаныхан мэдээллээ.

Мэдээллийн эх сурвалж: Ikon.mn

Зөвлөгөө: Нойргүйдлийн эмийг нэг сараас дээш хугацаанд ууж болохгүй
Сүүлийн үед иргэд стресс, ажлын ачаалал зэргээс үүдэж нойргүйдэх нь нэмэгдэж улмаар архаг ядаргаанд орж байгааг эмч нар хэлж байгаа юм.

Насанд хүрсэн буюу 18-60 хүртэлх настай хүмүүс хоногт шөнийн цагаар 7-8  цагийн хугацаанд унтаж өглөө амарсан мэдрэмжтэй сэрж байвал нойроо гүйцэт авсан гэж үздэг байна. Гэхдээ тухайн хүний зан, байдлаас шалтгаалж нойр гүйцэт авах хугацаа өөр, өөр байдаг аж. Тухайлбал, тайван, дотогшоо зан араншинтай хүн илүү олон цагаар буюу 10-12 цаг унтаж байж нойроо бүрэн авдаг бол харин эсрэгээрээ хурдан, сэтгэлийн хөдөлгөөн өндөр хүмүүс 7-8 цаг унтахад сэргэсэн мэдрэмж  хангалттай авдаг байна. Хүн шөнө 22-23 цагийн унтаж эхэлсэн байх ёстой гэж үздэг байна. Учир нь  21:00-00:00 цагийн хооронд хүний биед мелатонин даавар ялгардаг байна энэхүү дааврын тусламжтайгаар хүмүүс унтаж амардаг байна. Харин мелатонин даавар бүдэг гэрэлтэй, тайван орчинд илүү ялгардаг аж. Тиймээс 21:00 цагаас хойш утас, зурагт бага үзэж, унтах орчинг бүрдүүлэх нь хурдан унтахад нөлөөлдөг байна. 22:00-23:00 цагийн хооронд тархи нөхөн төлжүүлдэг бөгөөд хамгийн ашигтай нойрыг авдаг. Улмаар энэ цагаас хойш унтаснаар гүн нойрыг авдаггүй байна. Шөнө олон дахин сэрэх, унтаж байгаа хэр нь дуу чимээг мэдэрч байвал үүнийг нойргүйдлийн шинж тэмдэг үздэг бөгөөд энэ байдал нэг сар түүнээс дээш зургаан сар хүртэл үргэлжилбэл архаг нойргүйдэл гэж үздэг байна.

Хүүхэд бол хоногтоо 9-10 цаг унтана. Тэр цагт хангалттай унтуулахгүй бол уураг тархины хөгжил удааширч, сэтгэн бодох чадвар мууддаг байна.

Нойргүйдэл нь маш олон шалтгааны улмаас үүсдэг байна. Мөн нойронд илэрдэг нойрны эмгэгүүд гэж байдаг байна. Нойрны эмгэг нь дотроо олон янз бөгөөд хурхирах, амьсгал тасалдах, хөлөө өргөх гэхчлэн тухайн хүний бие организмаас хамааран хүн бүрт өөрөөр илэрдэг гэнэ. Хэрэв хүн удаан хугацааны туршид нойргүй явснаар сэтгэл гутралд орох цаашлаад биеийн дархлаа сулрах, ажлын бүтээмж буурах, юмсыг амархан мартаж санах, цусны даралт ихсэх, харвалт өгөх эрсдэлтэй бий болдог байна. Хэрвээ архаг нойргүйдэлтэй гэж оношлогдсон бол нэг төрлийн эмийг нэг сараас дээш уухгүй. Нойрны эмийг удаан хугацаагаар уухаар тухайн хүнийг сэтгэл санааны гүн өөрчлөлтөд оруулдаг. Гаж нөлөө ихтэй. Тийм эмийг дур мэдэн эмчийн зааваргүй уухгүй байхыг зөвлөсөн юм. Мөн эм уухаас урьтаж нойргүйдлийг даван туулах аргыг хэрэглэж үзэхийг зөвлөж байна. Тухайлбал,

Өдөр болгон тодорхой нэг цагт унтаж, нэг цагт босож байх.

Амралтын өдрүүдэд хэт их унтахгүй байх.

Өдрийн хоолны дараа кофеин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.

Өдрийн цагаар унтахгүй байх.

Долоо хоногт 4-5 удаа 30-40 минутын турш биеийн тамирын дасгал хийх.

Унтахаасаа 3-4 цагийн өмнө хоол идэх.

Унтахаасаа 2 цагийн өмнө биеийн тамираар хичээллэхгүй байж, сэтгэл санааны болон тархины ачаалал авахгүй байх.

Харанхуй, нам гүм, агааржуулалт сайтай өрөөнд, тав тухтай орон дээр унтаж амрах хэрэгтэй.

Ингээд нойргүйдэл улам даамжраад байвал дур мэдэн эмчлэхгүйгээр мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авахыг сануулж байна.

САНАМЖ: Бууз жигнэхдээ “Гялгар уут” бүү ашигла!
Айл өрхүүд гэр бүлээрээ бууз, мантуу жигнэхдээ зориулалтын гэх тодотголтой жигнүүрийн цаас, гялгар уут зэргийг ашиглаж харагддаг. Тэгвэл энэ нь эрүүл мэндэд маш сөрөг нөлөө үзүүлдэг, чимээгүй хор хөнөөл гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Халуун уур ба гялгар уутны аюултай урвал

Гялгар уутанд полиэтилен гэх бодис байдаг. Энэ нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж, дараах хорт бодисуудыг ялгаруулдаг аж:

Формальдегид

Бензол

Толуол

Анхаар: Дээрх органик уусгагчид нь хүнсэнд шууд шингэж, улмаар элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх гол нөхцөлийг бүрдүүлдэг байна. Товчхондоо, гялгар уут нь зөвхөн савлах үүрэгтэй бөгөөд хуванцар шиг халуунд хэрэглэж болохгүй материал юм.

МХЕГ-ын Төв лабораторийн аймшигт дүн

Хуучин МХЕГ-ын төв лабораторид хийсэн шинжилгээгээр жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутнуудаас дараах аймшигт дүн гарчээ:

Шинжилгээний үзүүлэлт

Гарсан дүн

Нянгын бохирдолтой

20%

Гэдэсний савханцар үүсгэгч нянтай

10% – 15%

Зориулалтын цаас гэх бүтээгдэхүүн хүртэл яг үнэндээ гялгар ууттай адилхан хуванцар материалтай байдаг тул нянгийн бохирдол үүсгэх эрсдэл маш өндөр байна.

Хамгийн зөв бөгөөд эрүүл шийдэл юу вэ?

Үүний оронд хамгийн зөв бөгөөд уламжлалт арга бол жигнүүрээ тослох юм.

Тос нь өөрөө гадаргуугийн идэвхт бодис тул буузыг огт наалдуулахгүй. Тиймээс гялгар уут, элдэв цааснаас татгалзаж, жигнүүрээ зөвхөн гоё тослоод буузаа жигнэхийг PrimeNews-ийн зүгээс зөвлөж байна. Эрүүл мэндээ эрсдэлд битгий оруулаарай!

Дэлхийн шилдэг сургуулиудын хэрэглэдэг, мэдээллийг урт хугацаанд санах 10 нууц
Сурагч бүр өөрт тохирсон үр дүнтэй суралцах арга барилтай байх нь чухал. Тэгвэл бид энэ удаагийн зөвлөгөө булангаараа хэрхэн үр дүнтэй суралцаж амжилт гаргах талаар бяцхан нууцыг хүргэж байна.

1.Хичээлийн хуваарь гаргах  Яг л өдөр бүр унтаж, өдөр бүр иддэг шиг өдөр бүр зөвхөн хичээлээ хийх цаг гаргаж, төлөвлөж, төлөвлөгөөнийхөө дагуу хичээлээ хийгээрэй. Тухайн хичээл болон сэдвээс хамааран ямар хичээлд, хэр их цаг гаргах нь ялгаатай байна. Ойролцоогоор өдөрт 2 цагийг хичээл хийхэд зарцуулаарай. 2. Өдөр бүр тогтсон газартаа, тогтсон цагтаа  Анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээлтэй, хэцүү байвал хичээл хийх орчноо тохируулах хэрэгтэй. Хичээл хийх орчин нь дуу чимээ багатай, сатааруулагч зүйлсээс аль болох хол байх хэрэгтэй. Мөн өдөр бүр нэгэн адил газартаа, нэг цагт сууж хичээлээ хийх нь анхаарал төвлөрөлтөд чухал нөлөөтэйгөөс гадна хичээл хийхийг дадал болгоход онцгой үүрэгтэй. 3. Хичээлээ хийхдээ өөрт хэрэгтэй бүх хэрэглэгдэхүүнийг ойр тавих  Хичээлээ “тогтвортой”, ямар нэг завсарлагагүйгээр, анхаарлаа бүрэн төвлөрүүлж хийхийн тулд ширээн дээрээ хэрэг болж магадгүй бүх зүйлсээ бэлтгэ. Жишээ нь үзэг, харандаа, тооны машин, ус, хөнгөхөн идэх юм гэх мэт. Үүний давуу тал нь хичээлээ ямар нэг сатаарвал, завсарлагагүйгээр хийхэд тусална. 4. Ямар нэг урам зориг, шалтгаан бүү хүлээ Даалгавар, хичээлээ хийхдээ хиймээр санагдах мэдрэмж төрүүлэх урам зориг, шалтгаан бүү хүлээ. Чи шүдээ угааж, хоолоо идэхдээ ямар нэг урам зориг, мотиваци хайдаггүй шүү дээ. Үүнтэй адил өдөр бүр “зөв” цаг мөчийг хүлээлгүй хичээлээ хий. 5. Чухал зүйлсийг тэмдэглэж авах дэвтэр Эмх цэгцтэй байх нь дүнгээ сайжруулахтай мөн л холбоотой. Хэрэгтэй үед хичээлийн тухай чухал мэдээлэл, материалаа хаанаас олохоо мэдэж байх тусгай дэвтэртэй бай.

Давуу тал:

Хичээл бүрд тусгайлан бие даалт, даалгавар зэргийг бичих хэсэг гаргах

Чухал өдрүүдийг тэмдэглэх хэрэгтэй. Жишээ нь бие даалт хураалгах өдөр, календарь гаргах

Тухайн дэвтэртээ бие даалт, даалгавруудыг зарлагдмагц бичиж авч байх

6. Даалгавар бие даалтуудыг нэг бүрчлэн тэмдэглэх

Дэвтэрт даалгавар, бие даалтын жижиг гэлтгүй бүх шаардлагатай, деталь бүрийг хугацаатай нь хамт тэмдэглэх нь мартахаас сэргийлэх болон даалгавраа цагт нь хийхэд нэн хэрэгтэй. 7. Боломжит цагийг ашиглаж байх Гэр лүүгээ харих, сургууль руу явах, оочирлох зэрэг заавал бүрэн анхаарал шаардахгүй цагуудыг флашкарт ашиглаж, хичээлээ хийхэд ашиглаарай.

8. Тэмдэглэл хөтлөх Хичээл дундуур багшийн чухалчлан хэлсэн мэдээлэл эсвэл сурах бичгээ уншиж, даалгавраа хийж байхдаа олж авч буй мэдээллээ өөрт ойлгомжтой байдлаар тэмдэглэж авах хэрэгтэй. Үр дүнд нь шалгалтын өмнөх өдөр номоо уншиж суухын оронд өөрийн хялбарчилсан, ойлгомжтой мэдээллийг эргүүлэн харахад болно. 9. “Илүү сурах” нь ой тогтоолтыг сайжруулна Удаан хугацааны туршид сурсан зүйлсээ мартахгүйн тулд “илүү их сурах” нь гол түлхүүр гэж судлаачид үздэг. Тухайн олж авсан мэдээллээ аль болох олон аргаар хувиргаж, бичиж, тэмдэглэж, давтах нь илүү үр дүнэтэй. 10. Тогтмол давтах  Шинээр сурсан зүйлээ ахин эргэж харж давтахгүй бол 14 хоногийн дотор тухайн мэдээллийн 80 хувийг мартдаг. Иймд сурсан зүйлээ тогтмол харж давтаж байх нь урт хугацааны ой санамжид нөлөөлнө.