Шинэ мэдээ

Монгол Улсын 2025 оны ТОП-100 ААН тодорлоо

Монгол Улсын 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр Засгийн газар, МҮХАҮТ-аас уламжлал ёсоор хамтран танилцууллаа.

ААН-үүдийг дараах шалгуур үзүүлэлтүүдээр эрэмбэлэн шалгаруулдаг:

  • Борлуулалтын орлого
  • Төлсөн татварын дүн
  • Даатгуулагчийн тоо
  • Ашгийн хэмжээ
  • Хөрөнгийн хэмжээ


2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг “Оюу Толгой ХХК” тэргүүллээ. Ингэснээр тус компани дөрөв дэх жилдээ дараалан жагсаалтын нэгдүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

Энэ жилийн шалгаруулалтаар “Оюу Толгой ХХК” ашгийн үзүүлэлтээр мөн нэгдүгээр байрт шалгарсан нь онцлог байв. Харин өмнөх буюу 2022-2024 оны ТОП-100 жагсаалтад тус компани ашгийн үзүүлэлтээр 100 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан юм.

2025 онд Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүд нийт 65.7 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 8.04 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлэлт, 7.76 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Мөн эдгээр байгууллагууд нийт 29.3 их наяд төгрөгийн хөрөнгөтэй ба 84.7 мянган хүн ажиллаж байна гэж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *