Засгийн газрын хуралдаанаар наадмын амралтыг 10 ХОНОГ болгох шийдвэр гаргалаа
“Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх төлөвлөгөөг дэмжлээ.
Ингэснээр хуульд заасан бүх нийтээр амрах өдрүүд болох долоодугаар сарын 10-15-ны өдрүүд дээр 16, 17-ны өдрүүд нэмэгдэж, ирэх сарын 20 хүртэл ажилтан, албан хаагчдын амралт үргэлжлэхээр болж байна.
Өнгөрсөн онд Улсын баяр наадмын үеэр ЗГ мөн ижил зохицуулалт хийж, 2025 оны долоодугаар сарын 16, 17-ны Лхагва, Пүрэв гаргийг амралтын өдөр болгохоор шийдвэрлэж байсан юм.

