Улс төр

Ч.Өнөрбаяр: Хариуцлага тооцох ёстой хүмүүс нь Засгийн газарт байна


News.MN - Мэдээллийн эх сурвалж

News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зурхай2026/07/30Доллар (USD)3,590.58Улаанбаатар+9°C

Ч.Өнөрбаяр: Хариуцлага тооцох ёстой хүмүүс нь Засгийн газарт байна

ХуваалцахЖиргэх

А. Тамир
А. Тамир

2 минутын өмнө

Ч.Өнөрбаяр: Хариуцлага тооцох ёстой хүмүүс нь Засгийн газарт байна

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, шатахууны хангамжтай холбоотой асуудал, мөн орон нутагт үүсээд буй зарим асуудлын талаар өнөөдөр (2026.07.30) мэдээлэл хийлээ.


АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр:

–Эрх баригч намын хүн нь солигдож байгаа ч арга барил нь огт өөрчлөгдөхгүй байна. Үргэлж ардчилсан сонголт, иргэдийн сонгуулийн үр дүнг хуулийн арга ашиглан хулгайлдаг үйлдэл цааш үргэлжлэхээр байна. Тодруулбал, өчигдөр /2026.07.29/ Ерөнхий сайдын захирамжаар Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хуулийн үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Уг асуудлын хүрээнд Ардчилсан нам хуульчидтай нэгдэж шүүхэд хандахаар болсон. Шүүх эх баригч намын хуулийн хэлтэс, газар болоогүй гэдэгт итгэлтэй байна.

Улс төрийн салбарт хуулийн хулгай хийдэг, хулгайн ан хийдгээ эх баригч нам болих хэрэгтэй. Сөрөг хүчнээ хүчгүй болохын тулд буруу арга барилаар ан хийдэг үйлдлээ зогсоох хэрэгтэй.

Жинхэнэ хариуцлага тооцох ёстой хүмүүс нь Засгийн газар дотор бий. Иргэдэд худал мэдээлэл өгч байгаа сайд, дарга нар Засгийн газарт сууж байна. Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн ч нэмэгдлээ.

Шатахууны нөөц олон хоног байгаа гэсэн ч хүрэлцэхээргүй байна. Мэдэгдсэн мэдээлэл бүр нь худал байна. Сүүлдээ сайдууд нь өөрсдөө иргэд олон нийттэй нүүр тулахаас айж агентлагийн дарга нараа өмнөө барьж эхэлсэн. Энэ хүмүүст хэзээ бүрэн хариуцлага тооцох юм.

Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх асуудал олон бий. Ялангуяа, эдийн засгийн нөхцөл байдал, өвөлжилтийн хүндрэл, бэлтгэл ажлыг хэрхэн хангахаас гадна өмнө дурдаж байсан авлига, хулгайн хэрэгтэй хэрхэн тэмцэх юм. Энэ бүх амлалт өнөөдөр хаана, яаж хэрэгжив. Энэ бүх асуудалд хариуцлага тооцох ёстой байхад сөрөг хүчнийг улс төрийн зорилгоор намнадаг үйлдэл нь буруу юм. Ардчилсан нам энэ дээр зүгээр өнгөрөхгүй бөгөөд Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгуулахын тулд шүүхэд хандана.

Та бүхэн дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд хэт эрт ороод хэлжээ. Угтаа Монгол Улс сонгуулиас сонгуулийн хооронд бус иргэдийн асуудлаас асуудлын хооронд шийдвэрлэх ёстой. Гэвч уг бодлого дутагдаж байна. Бодлого ярьсан ч арга барил нь захиргааны аргыг ашиглаж байна. Аль нэг дарга том дуугарахаар асуудал бүрэн шийдэгдэх юм шиг санаж байна. Үүнээс харахад дарга том дуугарахад эдийн засаг сайжрахгүй, үнэ буурахгүй. Харин эсрэгээрээ парламентад суудалтай намуудтай хамтарч Монгол Улсын хувьтай холбоотой асуудлын хүрээнд хамтарч ажиллах ёстой.

Аливаа зүйлд хүч хэрэглэж байгаа үйлдэл та бүхний толгой дээр хүндээр буух болно. Та бүхэн ирэх жилийн сонгуульд ялалт байгуулна гэж том эндүүрч байна. Иргэд буруу зөвийг ялгаж байгаа шүү.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гарчээ. Ардчилсан нам уг асуудлыг эсэргүүцэж байна. МАН-ынхан та бүхэнд эрх мэдэл багадаагүй. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, 9 дүүргийг МАН засаглаж байгаа. Цөөн хэдэн газар Ардчилсан нам засаглаж байхад оролдож огцруулахаас гадна ажил хийх боломжгүй болгож байгааг эсэргүүцэж байна. Эрх мэдэлд хэт их шунахаар ямар болдогыг та бүхэн мэднэ. Ардчилсан намыг басах хэрэггүй. Баян-Өлгийн аймгийн Засаг дарга шүлхий дээр сайн ажилласан. Засаг даргад ямар нэгэн хариуцлагын асуудал үүсээгүй. Харин Тамгын газрын дарга нь бүтэц орон тооны асуудал, захиргааны асуудалд алдаа гаргахад Засаг даргыг нь чөлөөлнө гэдэг байж болохгүй асуудал. Мөн Тамгын газрын дарга нь алдаа гаргахад Эрүүгийн хариуцлага хүлээлгэ гэж улаарч байна. Энэ бол улс төрийн захилгат хэрэг юм.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Дундговь аймгийн Засаг дарга болон удирдлагууд орон нутгийн төсвийг захиран зарцуулахдаа хулгай хийсэн нь батлагдсан. Тодруулбал, Дундговь аймгийн хувьд жилийн төсөв 90 тэрбум төгрөгөөс 40 тэрбум төгрөгт төсвийн хулгай орсон талаар аудитын дүгнэлт гарсан. Тиймээс уг асуудлыг хамгийн түрүүнд шалгах ёстой байтал ажил үүргээ сайн гүйцэтгэсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргыг огцрууллаа. Ерөнхий сайдад мэдээлэл өгч байгаа хүмүүс нь ямар хүмүүс байгаа юм. Дундговь аймгийн Засаг даргын асуудлыг Ардчилсан нам шалгах болно.

Үүнээс гадна Дундговь аймагт хог шатаах үйлдвэр барихаар болсон. Энэ хүрээнд аудитын дүгнэлт гарсан. Тухайлбал, тендерийг хугацаандаа зарлаагүй буюу долдугаар сарын сүүлээр өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийг шалгаруулсан. Мөн байгаль орчинд хор хөнөөлтэй гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *