Спорт

Монгол Улс Азийн наадмаас 13 медаль хүртлээ

Японы Айчи-Нагояа хотноо зохион байгуулагдсан “Айчи-Нагояа 2026” Азийн 20 дахь удаагийн зуны наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, нийт 1 алт, 1 мөнгө, 13 хүрэл буюу 15 медальтайгаар наадмыг өндөрлүүллээ. Манай улс медалийн чансаагаар Азийн 45 орноос 27 дугаар байрт жагссан байна.

Энэ удаагийн наадамд Монгол Улсаас спортын 34 төрөлд 209 тамирчин хурд хүч, ур чадвараа сорьсон юм. Монголын тамирчид жүдо бөхөд хамгийн өндөр амжилт үзүүлж, Казирбекийн Ёолк эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд аалтан медаль хүртсэн бол Тэрбишийн Ариунзаяа 57 кг-д мөнгөн медаль хүртжээ. Мөн жүдо бөхийн төрөлд таван хүрэл медаль нэмэгдсэн байна. Тэмцээний явцад уламжлалт спортын төрлүүдээс гадна E-sport-ийн төрөл олон нийтийн анхаарлыг ихээхэн татлаа. Тодруулбал, цахим спортын “Mobile Legends: Bang Bang” (MLBB) төрөлд Монголын шигшээ баг хүчтэй өрсөлдөгчдийг буулган авсаар Азийн наадмын хүрэл медалийг эх орондоо авчирч, цахим спортын төрлөөр манай улсын баг тамирчид тивдээ шилдэг нь гэдгээ дахин баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *