Дэлхий

Япон улс гадаадын иргэдийн байнгын оршин суух хураамжийг 20 дахин нэмэгдүүллээ

Япон улс цагаачлалын бодлогодоо томоохон өөрчлөлт оруулж, гадаадын иргэдийн байнгын оршин суух эрхийн визний хураамжийг 10,000 иен буюу 63 ам.доллар байсныг 200,000 иен буюу 1200 орчим ам.доллар болгон, 20 дахин нэмэгдүүллээ. Аравдугаар сарын 01-ээс эхлэн албаны шийдвэр хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнийг дагаад ердийн виз сунгахад олгож буй хугацаанаас нь хамаарч 10,000-аас 75,000 иен төлөхөөр болсон байна. Тэгвэл визний хураамж нэмэгдсэнээс гадна байнгын оршин суух эрх авахад тогтвортой орлого, Япон хэлний мэдлэг болон тэтгэврийн хуримтлалтай байх зэрэг өндөр шаардлага тавьж эхэлсэн нь гадаадын иргэдэд ирэх дарамтыг улам нэмэгдүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *