Нийгэм – PrimeNews

Хилийн боомтуудын 8-р сард ажиллах хуваарь
Хилийн боомтуудын 8-р сард ажиллах хуваарийг танилцуулж байна.

ЦЕГ: Орон нутгийн замд согтуугаар машин барихгүй байхыг анхааруулав
Цагдаагийн алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийг илрүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Тодруулбал, энэ оны долдугаар сарын 18-ны өдрийн 17:35 цагийн орчимд Төв аймгийн нутаг дэвсгэрт 41 настай эмэгтэй Х нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн буюу 4.08 хувийн согтолттой үедээ “Toyota Prius” маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоосон байна.

Холбогдох хууль тогтоомжид зааснаар, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-т согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоногийн хугацаагаар баривчлахаар заасан байдаг.

Харин согтуугаар жолоо барьсны улмаас гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасны дагуу жолоодох эрхийг 3-5 жилээр хасаж, 1-3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл мөн хугацаагаар хорих ял оногдуулах зохицуулалттай.

Цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг иргэдэд анхааруулж, ийм үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэйг сэрэмжлүүллээ.

Наадмын нээлт, хаалтыг төв талбайн LED дэлгэц болон YouTube сувгаар шууд дамжуулна
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилд хяналт тавьж, хэд хэдэн зохицуулалт хийхээр болжээ.

Тухайлбал, баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа болон “Дээлтэй монгол”, “Улаанбаатарын үдэш” зэрэг гол үйл ажиллагааг Д.Сүхбаатар талбайн LED дэлгэцээр болон YouTube сувгаар олон нийтэд шууд дамжуулах аж. Ингэхдээ гадаадын үзэгчдэд зориулан YouTube сувгийн шууд дамжуулалтыг англи, орос, хятад, солонгос, япон хэлний орчуулгатайгаар хүргэх юм байна. Түүнчлэн орон нутаг болон нийслэлийн иргэдэд наадмын уур амьсгалыг тэгш хүргэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн төв талбайн LED дэлгэцээр наадмын нээлт, хаалтыг шууд үзүүлнэ.

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тав тухыг хангах үүднээс “Төв цэнгэлдэх хүрээлэн” болон Д.Сүхбаатарын талбайд тусгайлан зассан талбай, хэсгийг бий болгож, шууд дамжуулалтыг дохионы хэлний хэлмэрчтэйгээр хүртээмжтэй хүргэхээр зохицуулсан байна.

Монгол Улсад эхний долоон сард 418 мянган жуулчин иржээ
2026 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсад 418,732 гадаадын жуулчин ирээд байна.

Энэ нь 2025 оны мөн үеийнхээс 69,088 жуулчнаар буюу 19.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Өмнөх оныхтой харьцуулбал:

2023 он-263,683

2024 он-295,535

2025 он-349,644

2026 он-418,732

2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад гадаадын жуулчид 155,049 буюу 58.8 хувиар өсжээ.

Зуны аяллын оргил үе, Үндэсний их баяр наадам эхэлж буйтай холбоотой Монгол Улсыг зорих жуулчдын урсгал цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээлэв.

Ховд аймагт шүлхий өвчний дархлаажуулалт 74.6 хувьтай үргэлжилж байна
Ховд аймгийн зарим суманд малын гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Аймгийн Мал эмнэлгийн газрын мэдээлснээр, 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн байдлаар шүлхий өвчний эсрэг яаралтай дархлаажуулалтад 1 сая гаруй толгой малыг хамруулжээ.

Тодруулбал, 93457 толгой үхэр, 917086 толгой бог малыг вакцинжуулснаар дархлаажуулалтын явц 74.6 хувьд хүрээд байна.

Одоогийн байдлаар Эрдэнэбүрэн, Үенч сум дархлаажуулалтаа бүрэн дуусгасан бол Булган, Алтай, Мөст, Цэцэг, Мөнххайрхан, Дуут, Ховд суманд дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат орчмын Туул голын усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна.

Айлууд, аж ахуй нэгж байгууллага усанд автах эрсдэл үүсжээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, хорооны ажилтан албан хаагчид ойролцоох өрхүүдэд нүүх мэдэгдлийг хүргүүлсэн байна. Амралтын газраар үйлчлүүлж буй иргэд, голын эрэг орчимд аялж буй иргэдийг холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээлсэн. Иймд болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг анхааруулав.

Ерөнхий сайд инновац, эрчим хүчний салбарт хамтран ажиллахаа илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага (ДЭЗЧУБ)-ын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Алаис Цвинггитэй /2026.06.24/ уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдсонд нь баяр хүргээд Монгол Улс дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулах, зорилт, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус байгууллагын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдэг хэмээв.

Мөн Геополитикийн нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болж буй өнөө үед олон улсын итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь урьд урьдынхаас илүү ач холбогдолтой болж байгааг тэмдэглээд, энэ хүрээнд ДЭЗЧУБ нь төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын яриа хэлэлцээг дэмжсэн чухал платформ болж байгааг тодотгосон юм. Инновац, дижитал шилжилт нь эдийн засгийг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал. Хиймэл оюун ухаан, цахим худалдаа, финтек, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбар нь хөгжиж буй орнуудын хувьд өсөлтийн шинэ боломжийг бүрдүүлж байна. Энэ хүрээнд ДЭЗЧУБ-тай инновац, ногоон хөгжил, ашигт малтмал, эрчим хүчний шилжилт, худалдааг хөнгөвчлөх, дижитал эдийн засгийн чиглэлээрх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.  Хоёр тал 2025 оны нэгдүгээр сард төрийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдыг хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээ, мэдээллээр дэмжих “Стратегийн оюун ухааны платформ” төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр Монгол Улс тус хэлэлцээрийг байгуулсан дэлхийн хоёр дахь орон болсон. Энэхүү төслийг бодит үр дүнд хүргэхэд нягт хамтран ажиллахад хоёр тал анхаарч байна. 2027 оны Давосын чуулга уулзалтаар Mongolia House байгуулах санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү санаачилгыг бодит ажил хэрэг болгоход ДЭЗЧУБ-тай нягт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (COP17)-ыг зохион байгуулна. COP17-ийн хүрээнд ДЭЗЧУБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтарсан арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулахад ач холбогдол өгч байгааг онцлов.  Талуудын хамтран зохион байгуулах “YGL Learning Journey Mongolia 2026” арга хэмжээ ирэх наймдугаар  сарын 3-7-нд Монгол Улсад болно.