Монгол Улсад эхний долоон сард 418 мянган жуулчин иржээ
2026 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсад 418,732 гадаадын жуулчин ирээд байна.
Энэ нь 2025 оны мөн үеийнхээс 69,088 жуулчнаар буюу 19.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өмнөх оныхтой харьцуулбал:
2023 он-263,683
2024 он-295,535
2025 он-349,644
2026 он-418,732
2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад гадаадын жуулчид 155,049 буюу 58.8 хувиар өсжээ.
Зуны аяллын оргил үе, Үндэсний их баяр наадам эхэлж буйтай холбоотой Монгол Улсыг зорих жуулчдын урсгал цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээлэв.
