НийгэмТодруулга

Ховд аймагт шүлхий өвчний дархлаажуулалт 74.6 хувьтай үргэлжилж байна

Ховд аймгийн зарим суманд малын гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Аймгийн Мал эмнэлгийн газрын мэдээлснээр, 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн байдлаар шүлхий өвчний эсрэг яаралтай дархлаажуулалтад 1 сая гаруй толгой малыг хамруулжээ.

Тодруулбал, 93457 толгой үхэр, 917086 толгой бог малыг вакцинжуулснаар дархлаажуулалтын явц 74.6 хувьд хүрээд байна.

Одоогийн байдлаар Эрдэнэбүрэн, Үенч сум дархлаажуулалтаа бүрэн дуусгасан бол Булган, Алтай, Мөст, Цэцэг, Мөнххайрхан, Дуут, Ховд суманд дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *