PrimeNews

С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана
Фэйсбүүкээр групп нээдэг, даалгавраа хийх нэрээр бүгд фэйсбүүк ордог, ингээд залилан, гэмт хэргийн хохирогч болж байна.

Мөн ашиг хонжоо хайсан гадаад, дотоодын этгээдүүд зохион байгуулалтайгаар худал мэдээлэл түгээж иргэдийг талцуулж, үндэсний эв нэгдлийг сарниулж, бусниулж, улс орны тогтовортой байдлыг ганхуулж байна. Тиймээс тэдгээр этгээдийг илрүүлэн ажиллаж байгааг сануулъя.

Эрчүүд нь анхиа, арчаагүй, эмэгтэйчүүд нь ёс суртахуунгүй, бизнес эрхлэгч бүгд луйварчид улстөрчид хулгайчид, хүүхэд залуус нь яахаа алдсан мэт нийтээр нь харлуулсан гадаад, дотоодын бүлэглэлүүд төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Тагнуул, хууль сахиулах байгууллагууд хаанаас, ямар шугамаар төлбөр авч гүтгэл явуулж буй шалтгаан, нөхцөлийг тогтоохоор шалгаж байгаа. Тролл хаягуудтай тэмцэх ажил эрчимжсэн.

Хүүхэд багачуудыг фэйсбүүк, группт татан оролцуулах замаар хандалт олж авч эрхэнд нь ноцтой халдаж, үүнийг дагасан гэмт хэргүүд хил хзягааргүй гарч байна.

Бүх шатны сургуулиудад, сургалтын байгууллагад фэйсбүүкээр ангийн групп чат нээсэн, үүгээр даалгавраа өгдөг болсон. Энэ асуудлыг таслан зогсоож хаана. Фэйсбүүкийг хичээлд ашигладаг биш, сургалтын тусгай сүлжээгээр боловсролын үйл ажиллагааг явуулдаг болно. Үгүй бол фэйсбүүкээр групп нээдэг, даалгавраа хийх нэрээр бүгд фэйсбүүк ордог, ингээд залилан, гэмт хэргийн хохирогч болж байна” гэлээ.

ЦЕГ: Орон нутгийн замд согтуугаар машин барихгүй байхыг анхааруулав
Цагдаагийн алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийг илрүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Тодруулбал, энэ оны долдугаар сарын 18-ны өдрийн 17:35 цагийн орчимд Төв аймгийн нутаг дэвсгэрт 41 настай эмэгтэй Х нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн буюу 4.08 хувийн согтолттой үедээ “Toyota Prius” маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоосон байна.

Холбогдох хууль тогтоомжид зааснаар, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-т согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоногийн хугацаагаар баривчлахаар заасан байдаг.

Харин согтуугаар жолоо барьсны улмаас гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасны дагуу жолоодох эрхийг 3-5 жилээр хасаж, 1-3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл мөн хугацаагаар хорих ял оногдуулах зохицуулалттай.

Цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг иргэдэд анхааруулж, ийм үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэйг сэрэмжлүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн, хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр улсын төрийн тэргүүн нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэдгийг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч Э.Рахмоны 2009 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо.

Ерөнхийлөгч Э.Рахмон халуун дотноор хүлээн авч буй Монголын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал хоёр улсын улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

Мөн дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг өндөр үнэлж, цаашид харилцааг шинэ агуулгаар баяжуулан, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс нь Төв Азийн орнуудтай, тэр дундаа Бүгд Найрамдах Тажикистан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ.

Энэ удаагийн айлчлалаар худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучуд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбар, чиглэлээр  Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурж буйг сайшаан тэмдэглэлээ.

Хэлэлцээний үеэр Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Тажикистан Улсын “2030 он хүртэлх Үндэсний хөгжлийн стратеги”-тай уялдуулан, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, логистик, байгаль орчин, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэдэгт санал нэгдэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усны эрчим хүчний салбарт Төв Азийн бүс нутагт тэргүүлэх байр суурь эзэлдгийг онцолж, энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ.

Ногоон шилжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний интеграцчлалийг бэхжүүлэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо.

Зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломж бүрдүүлэх чиглэлээр холбогдох яамд хамтран ажиллахаар боллоо.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд “Транзит Монгол” болон Тажикистаны “Транзит улс” стратегийг Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж, эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх эрмэлзлээ харилцан илэрхийллээ.

Хөдөө аж ахуй, мал аж ахуй, тэр дундаа мал эмнэлгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тохирлоо.

Монголын ноос, ноолуурыг Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй уялдуулан нэмүү өртөг шингэсэн хамтарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэдэгт санал нэгдэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, энэ оны 09 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулах “КАРЕК” хөтөлбөрийн Сайд нарын уулзалт нь бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон салбарыг хамарсан томоохон санаачилгуудын хэрэгжилтийг хангах суурь бүрдүүлэхэд ач холбогдолтойг онцолж, уг уулзалтад тажикистаны талыг өндөр түвшинд оролцохыг урилаа.

Айлчлалын хүрээнд Монгол, Тажикистаны Бизнес дугуй ширээний уулзалт зохион байгуулсан нь бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Монгол, Тажикистаны Бизнесийн зөвлөл байгуулж,  Монголын мах, ноос, ноолуур, арьс шир, Тажикистаны жимс, жимсгэнэ, нэхмэл эдлэлийг харилцан зах зээлдээ нийлүүлж эхлэхээр тохиролцлоо.

Төрийн тэргүүн нар Тажикистаны “Feel the friendship” брэндийг “Go Mongolia” брэндтэй уялдуулан аялал жуулчлалын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, биеийн тамир, соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан залуусыг харилцан сургах, нэн ялангуяа мал аж ахуй, усны эрчим хүч, усжуулалтын чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, ялангуяа далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг бүс нутаг болон олон улсын тавцанд хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тажикистан нь “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв”-ийн гишүүнээр нэгдсэн анхны улсуудын нэг болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайшаалаа.

Мөн Монгол Улсад ирэх сард зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д тажикистаны талыг оролцохыг дахин урилаа.

Төрийн тэргүүн нар “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон Тажикистаны “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040”, “2030 он хүртэлх Хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” зэрэг үндэсний санаачилгуудыг уялдуулах нь тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдлээ.

Наадмын нээлт, хаалтыг төв талбайн LED дэлгэц болон YouTube сувгаар шууд дамжуулна
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилд хяналт тавьж, хэд хэдэн зохицуулалт хийхээр болжээ.

Тухайлбал, баяр наадмын нээлт, хаалтын ажиллагаа болон “Дээлтэй монгол”, “Улаанбаатарын үдэш” зэрэг гол үйл ажиллагааг Д.Сүхбаатар талбайн LED дэлгэцээр болон YouTube сувгаар олон нийтэд шууд дамжуулах аж. Ингэхдээ гадаадын үзэгчдэд зориулан YouTube сувгийн шууд дамжуулалтыг англи, орос, хятад, солонгос, япон хэлний орчуулгатайгаар хүргэх юм байна. Түүнчлэн орон нутаг болон нийслэлийн иргэдэд наадмын уур амьсгалыг тэгш хүргэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн төв талбайн LED дэлгэцээр наадмын нээлт, хаалтыг шууд үзүүлнэ.

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тав тухыг хангах үүднээс “Төв цэнгэлдэх хүрээлэн” болон Д.Сүхбаатарын талбайд тусгайлан зассан талбай, хэсгийг бий болгож, шууд дамжуулалтыг дохионы хэлний хэлмэрчтэйгээр хүртээмжтэй хүргэхээр зохицуулсан байна.

Монгол Улсад эхний долоон сард 418 мянган жуулчин иржээ
2026 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар Монгол Улсад 418,732 гадаадын жуулчин ирээд байна.

Энэ нь 2025 оны мөн үеийнхээс 69,088 жуулчнаар буюу 19.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Өмнөх оныхтой харьцуулбал:

2023 он-263,683

2024 он-295,535

2025 он-349,644

2026 он-418,732

2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад гадаадын жуулчид 155,049 буюу 58.8 хувиар өсжээ.

Зуны аяллын оргил үе, Үндэсний их баяр наадам эхэлж буйтай холбоотой Монгол Улсыг зорих жуулчдын урсгал цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээлэв.

Ховд аймагт шүлхий өвчний дархлаажуулалт 74.6 хувьтай үргэлжилж байна
Ховд аймгийн зарим суманд малын гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Аймгийн Мал эмнэлгийн газрын мэдээлснээр, 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн байдлаар шүлхий өвчний эсрэг яаралтай дархлаажуулалтад 1 сая гаруй толгой малыг хамруулжээ.

Тодруулбал, 93457 толгой үхэр, 917086 толгой бог малыг вакцинжуулснаар дархлаажуулалтын явц 74.6 хувьд хүрээд байна.

Одоогийн байдлаар Эрдэнэбүрэн, Үенч сум дархлаажуулалтаа бүрэн дуусгасан бол Булган, Алтай, Мөст, Цэцэг, Мөнххайрхан, Дуут, Ховд суманд дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.

Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйлдлийг зогсоон, алт угаах төхөөрөмж зэргийг битүүмжилсэн байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Хүн чулуу” гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдсан этгээдүүдийн үйлдлийг илрүүлжээ.

Улмаар экскаватор, Зил 131 загварын тээврийн хэрэгсэл, алт угаах төхөөрөмж, бусад техник хэрэгслийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг Экологийн Цагдаагийн Алба (ЭЦА)-наас мэдээллээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох

1.Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат орчмын Туул голын усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна.

Айлууд, аж ахуй нэгж байгууллага усанд автах эрсдэл үүсжээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, хорооны ажилтан албан хаагчид ойролцоох өрхүүдэд нүүх мэдэгдлийг хүргүүлсэн байна. Амралтын газраар үйлчлүүлж буй иргэд, голын эрэг орчимд аялж буй иргэдийг холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээлсэн. Иймд болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг анхааруулав.

Ажил хийж буй оюутныг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар Ерөнхий сайд өнөөдөр /2026.06.10/ танилцуулсан.

Тухайлбал,

22 нас хүртэлх насны оюутан ажил хийж буй тохиолдолд ажилтан, ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлнө,

даатгуулагч хэд хэдэн гэрээгээр давхар ажил эрхэлбэл хоёр хүртэлх гэрээг өөрөө сонгож, нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Бусдаас нь төлөхгүй,

ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно,

жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулан тав хүртэлх ажилтантай компани, аж ахуйн нэгжийн гурван хүнийг нь нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хугацаанд чөлөөлнө. Таван хүн цалинжуулж байвал гурван хүнийг нь чөлөөлж байна гэсэн үг хэмээн Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.

ДАШТ-ИЙ СҮҮЛИЙН ТОГЛОЛТУУД: ХЭН ШӨВГИЙН 32-Т ҮЛДЭЖ, ХЭН ГЭРТЭЭ БУЦАХ ВЭ?
АНУ, Канад, Мексик улсад хамтран зохион байгуулж буй Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны сүүлийн тоглолтууд үргэлжилж байна.

Энэ удаагийн ДАШТ шинэ форматаар явагдаж байгаа бөгөөд хэсэг бүрээс эхний хоёр баг шууд хасагдах шат буюу шөвгийн 32-т шалгарна. Харин 12 хэсгийн гуравдугаар байрт шалгарсан багуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй найман баг нэмэлтээр шөвгийн 32-т өрсөлдөх эрх авах юм.

Өнөөдөр А, В, С хэсгийн сүүлийн тоглолтууд өндөрлөж, хэсгүүдийн байрлал тодорхой боллоо.

А хэсэгт Мексикийн шигшээ баг гурван тоглолтдоо дараалан ялалт байгуулж, 9 оноотойгоор хэсгээ итгэл төгс тэргүүллээ. Харин Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын шигшээ баг 4 оноо цуглуулан хоёрдугаар байрт шалгарч, шөвгийн 32-ын эрхээ авсан байна.

БНСУ-ын шигшээ багийн хувьд сүүлийн тоглолтдоо ӨАБНУ-д ялагдсанаар хэсгээс хоёрдугаар байраар гарах боломжоо алдаж, 3 оноотойгоор гуравдугаар байрт бичигдлээ. Ингэснээр тэдний дараагийн шатанд шалгарах эсэх нь бусад хэсгийн гуравдугаар байр эзэлсэн багуудын үзүүлэлтээс шалтгаалах болов.

Харин Чехийн шигшээ баг нэг тэнцээ, хоёр хожигдолтойгоор ердөө 1 оноо авч, А хэсгийн сүүлийн байрт орсноор энэ удаагийн ДАШТ-ий тэмцээнээ өндөрлүүлж байна.

В хэсгийг хоёр хожил, нэг тэнцээтэйгээр 7 оноо цуглуулсан Швейцарийн шигшээ баг тэргүүлэв. Канад 4 оноотой хоёрдугаар байрт орсон бол Босни-Херцеговин мөн 4 оноо авсан ч гоолын зөрүүгээр Канадын ард бичигдэж, гуравдугаар байрыг эзэллээ. Харин Катарын шигшээ баг 1 оноотойгоор хэсгийн сүүлийн байрт орсон байна.

С хэсэгт Бразил болон Мароккогийн шигшээ багууд тус бүр 7 оноо авсан ч гоолын зөрүүгээр Бразил хэсгээ тэргүүлжээ. Марокко удаах байрт орж, хоёул шөвгийн 32-т шалгарсан бол Шотланд 3 оноотой гуравдугаар байрт, Хаити оноо авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлэв.

Ингэснээр А хэсгийн БНСУ, В хэсгийн Босни-Херцеговин, С хэсгийн Шотландын шигшээ багууд гуравдугаар байраар үлдэж, шөвгийн 32-т шалгарах эсэх нь бусад хэсгүүдийн тоглолтын үр дүнгээс шалтгаалах болоод байна.