Uncategorized

Сальма Хайек Мексикт болох дэлхийн аваргын нээлтэд оролцоно

Хөлбөмбөгийн дэлхийн аварга дөрвөн жилийн дараа эргэн ирлээ. Тун удахгүй Монголын цагаар зургадугаар сарын 12-ны 03:00 цагт 2026 оны дэлхийн аваргын эхний тоглолт Мексик болон Өмнөд Африкийн хооронд болно.

Энэ жил гурван улс хамтран дэлхийн аваргыг зохион байгуулж буй учир тус бүр өөрийн нээлтийг дэлхий нийтэд толилуулна. Эхнийх нь Мексик улсад болно. Хэдийнэ нээлтийн арга хэмжээнд оролцох уран бүтээлчдийн нэрс ил болжээ.

Мексикийн дуучин Алехандро Фернандез эх орныхоо төрийн дууллыг дуулах бол сүүлийн үед од болоод буй дуучин “Tyla” Өмнөд Африкийн төрийн дууллыг дуулах гэнэ. Мөн Мексик гаралтай америк жүжигчин, академийн шагналт Сальма Хайек дэлхийн аваргын элч төлөөлөгчийн хувиар талбайд гарах аж.

Мөн Райан Гастро болон Жэй Балвин зэрэг одод нээлтэд оролцоно.

Мехикогийн хотын цэнгэлдэхэд энэ үдэш Белинда, Бурна Бой, Данни Оушен, Лила Даунс, Лос Анжелес Азулес, Мана болон Шакира нар уран бүтээлээ толилуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *